СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Фото: Орхон гол бохирдсон шалтгааныг тодруулахаар ажиллажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Орхон гол бохирдож урссан шалтгаан, нөхцлийг тодруулахаар энэ сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн БОАЖГ, МХГ, Бат-Өлзий сумын удирдлага, хэвлэл мэдээллийн төлөөллийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Шийртийн голын хөндийн ашигт малтмалын олборлолт хийгдсэн талбайд очиж ажиллалаа.

Тус газарт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрөл, лицензийг 2019 онд цуцалж нөхөн сэргээлт хийгдээгүй талбайнууд үлдсэн байна.

Тухайн үед уурхайн хиймэл нууруудыг сэтэлж орхисон бөгөөд 2021.06.10-11-ний өдрүүдэд тухайн газар нутагт

Тухайн газар нутагт ямар нэгэн тусгай зөвшөөрөлтэй болон хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явагдаагүй байна.

Шийртийн хөндийн Харгуйт, Шийрт, Яст гэх мэт газруудад нөхөн сэргээлгүй эвдэгдэн үлдсэн талбай, тухайн газар нутагт дахин хур бороо орвол Орхон гол бохирдох, улаанаар урсах эрсдэл бий болж байна.

Иймээс тухайн эвдэрсэн газрын нөхөн сэргээх, Орхон голыг бохирдуулахгүй байх эрсдэлийг бууруулах талаар арга хэмжээ авах хүсэлтийг холбогдох төрийн байгууллагад уламжлахаар боллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
49.0.140.88

Намайг жаахан хүүхэд байхад л орхон голын эхээр бороо орсоноос болж орхон гол улаан хүрэн болж урсдаг байсан шүү манай үеийхэн мэднээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.