Хуурамч шатахууны түүхий эдэд татвар ногдуулах хуулийг наймдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Б.Пүрэвдорж гишүүний 2020 оны 04 дүгээр сарын 17-нд өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн гол агуулга нь хуурамч шатахуун үйлдвэрлэхэд ашигладаг түүхий эдүүдэд онцгой албан татвар ногдуулах юм.

2020 онд түлш нефтийн хүнд фракц, нафта, алкалит, керосин гэсэн дөрвөн бүтээгдэхүүн нийтдээ 210 мянган тонн орж ирсэн бөгөөд үүгээр тооцвол жилдээ 60 орчим тэрбум төгрөгийн татвар төсөвт төвлөрүүлэх боломжтой.

Цаашлаад . Ингээд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Тухайлбал, "Энэ хуулийг 2021 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн заалтыг дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.