СХД-т 132 ширхэг гарааш буулгасан газарт тохижилтын ажил эхэлжээ

Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо Өнөр бүсийн арын зам дагуух газар чөлөөлсөн талбайн тохижилтын ажлын зураг төсөл бэлэн боллоо. Энэхүү талбайд зөвшөөрөлгүй олон жил болсон 132 ширхэг гарааш, чингэлэг, контейнеруудыг чөлөөлөх ажил бүрэн дууссан бөгөөд талбайн үүсмэл хог хаягдлыг цэвэрлэн бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх бэлтгэл байдлыг бүрэн хангасан юм.

202106735 2841344186119334 439151613879430240 n

Тус талбайд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, УБЗАА-ны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм, Хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Билэгжаргал нар зураг төслийн эцсийн хувилбартай танилцан, санал солилцлоо.

Газар чөлөөлсөн талбайд стандартад нийцсэн 3 метр өргөнтэй явган хүний зам, дугуйн зам, ногоон зүлэгжүүлэлт, үерийн далан сувгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор мод, бут, сөөгийг түлхүү суулгахаар тусгагджээ. Т.

203004669 2841344149452671 2206670550031975681 n

190026996 1285330481869352 3962281443790883127 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.