СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-06-16

🔴 LIVE: Хоногт 2395 хүнээс халдвар илэрч, есөн хүн нас барлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 13673 хүний сорьцод хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2395 тохиолдол шинээр бүртгэгдлээ. . Үүнээс Улаанбаатар хотод 1750 хүн, хөдөө орон нутагт 644 хүн халдварласан байна. Халдвар авсан иргэдийн олонх нь буюу 337 нь 30-34 насныхан бөгөөд 600 гаруй хүүхэд халдвар авчээ. 

Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 83128 боллоо. Мөн хугацаанд хүн эмнэлэг болон гэрийн хяналтаас 827 гарснаар нийт 58647 хүн эдгэрчээ. 

Нийт тохиолдлын 1750 нь нийслэлд, 644 нь орон нутагт гарчээ. Орон нутагт гарсан халдварын тодруулбал, 

  • Увс аймагт 16
  • Орхон аймагт 87
  • Хөвсгөл аймагт 22
  • Завхан аймагт 15
  • Булган аймагт 5
  • Сэлэнгэ аймагт 31
  • Ховд аймагт 9
  • Сүхбаатар аймагт 29
  • Архангай аймагт 40
  • Дархан аймагт 51
  • Төв аймагт 44
  • Хэнтий 41
  • Дорнод аймагт 12
  • Баянхонгор аймагт 101
  • Говь-Алтай аймагт 26
  • Өвөрхангай аймагт 50
  • Баян-Өлгий аймагт 24
  • Говьсүмбэр аймагт 19
  • Дундговь аймагт 12 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт есөн хүн нас барснаар Ковид19-ийн шалтгаант нас баралт 389 болж байна.. Харин 827 хүн эдгэрчээ. Улмаар нийт эдгэрсэн хүний тоо 58 649 боллоо.

Одоогоор 9643 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн – 5,966
  • Хүндэвтэр – 2,640
  • Хүнд - 858
  • Маш хүнд – 179 хүн байна.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.