СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-15

НДШ төлөгчдийн тоо өмнөх улирлаас 6.9 мянгаар буурчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын оны эхний 5 сарын үзүүлэлтийг ҮСХ-ноос танилцууллаа. 

Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын НДШ төлөлтийн тайланд энэ оны I улиралд нийт 45 мянган ААН, байгууллагын 682 мянган ажилагч хамрагдаад байгаагаас НДШ төлөгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 21 мянгаар нэмэгдсэн бол өмнөх улирлаас 6.9 мянгаар буурчээ. 

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны I улирлын байдлаар 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 55.2 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Мөнгөний нийлэлт энэ оны 5 дугаар сарын эцсийн байдлаар (урьдчилсан гүйцэтгэлээр) 26.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.1 их наяд төгрөгөөр өсжээ. Үүнд валютын хадгаламж 0.2 их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 4.1 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлээ.

ААН, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 18.3 их наяд төгрөг болсон нь өмнөх сараас 580.1 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөгөөр өсжээ. 

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 5 дугаар сарын эцэст 1.3 их наяд төгрөг болсон нь өмнөх сараас 23.6 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 164 тэрбум төгрөгөөр тус тус өсжээ. 

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.2 хувийг эзэлж байна. Чанаргүй зээл энэ оны 5 дугаар сарын эцэст 2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 30 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 51.8 тэрбум төгрөгөөр тус тус өсжээ. Чанарын зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.1 хувийг эзэлж байна.  Харин өмнөх улирлаас 13.2 мянган төгрөгөөр буурчээ.

Ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалин энэ оны эхний улиралд 2015 оны IV улирлаас 1.5 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 18 хувиар нэмэгджээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн үйл ажиллагааны бүх салбараар ангилж авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсдын цалин хамгийн их буюу 3.4 сая төгрөг байна. Харин зочид буудал, байр сууц, нийтийн хоолны үйлчилгээнд ажиллагсдын сарын цалин хамгийн бага буюу 775 мянган төгрөг байна. Төсөвт байгууллагад ажиллагсдын сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 6.1 мянган төгрөгөөр буюу 0.6 хувиар нэмэгджээ. Статистик мэдээллээр гарч буй дундаж цалин нь гарт шууд олгож буй бус бодогдсон цалингийн дүн хэмжээ юм гэдгийг тайлбарлав. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.