Ховор тасалгааны ургамал 19,200 ам.доллароор зарагджээ

"Rhaphidophora Tetrasperma" гэх нэртэй маш ховор тасалгааны ургамал Шинэ Зеландын "Trade Me" дуудлага худалдааны платформ дээрээс 19,297 ам.доллароор зарагдаж, шинэ дээд амжилт тогтоожээ.

Ингээд дуудлага худалдаа ням гарагийн орой хаах үеэр ургамлын эцсийн үнэ нь сүүлийн дөрвөн минутад гэнэт өсөн, ялагч тодорсон гэнэ. "Trade Me"-гийн төлөөлөгч Милли Силвестр "Энэхүү ургамал нь манай дуудлага худалдааны платформ дээр зарагдсан хамгийн үнэтэй тасалгааны ургамал" хэмээн мэдэгджээ.

210613150506 03 nz houseplant trademe auction trnd exlarge 169

Түүнчлэн уг цахим дуудлага худалдааг 102 мянга гаруй хүн сонирхон үзсэн байна.

Энэ удаагийн шинэ рекорд тогтоосон ургамал нь Тайланд, Малайзаас гаралтай аж.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.