Голын хамгаалалтын бүсэд олгосон газруудын эрхийг цуцална
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөө боллоо. Зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар газар эзэмших гэрээний болзлыг биелүүлээгүй, зориулалтын дагуу ашиглаагүйгээс тухайн орчны аюулгүй байдлыг алдагдуулсан байршлуудад газрын зөрчлийг арилгуулах, гэрчилгээг хүчингүй болгох, тухайн байршлуудыг нийтийн эзэмшлийн зориулалтаар төлөвлөх ажлуудыг эрчимжүүлэх чиглэл өгчээ.
Түүнчлэн Сэлбэ голын ай сав дагуу газар олгохгүй байх, голын хамгаалалтын бүсэд олгосон газруудын эрхийг цуцлах, үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлуудыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгосон байна.
Байгаль орчны унаган төрхийг хадгалах, түүний тэнцлийг алдагдуулсан газруудад байгаль орчны үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргах, голын голдирол өөрчилж, дээр нь барилга, байгууламж барьсан газруудыг хууль хяналтын байгууллагад өгч, нөхөн олговрыг нэхэмжлэх ажлуудыг шуурхай зохион байгуулахыг даалгалаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.