СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-12

Шатахууны үнэ нэмэгдэхгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд шатахууны үнийг 600 төгрөгөөр нэмэх хүсэлт гаргасан юм. Гэхдээ Засгийн газраас шатахууны үнийг нэмэхгүй гэдгээ өчигдөр/2021.06.11/ албан ёсоор зарласан юм. 

Засгийн газрын ХМОНХГ-ын дарга Ц.Ганзориг:

- Хоёр зүйл дээр няцаалт хийх гэж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар 530 хүртэлх төгрөгөөр шатахууны үнийг хямдруулж ирсэн. Маргаашнаас эхлэн шатахууны үнэ нэмэгдэхгүй.

Хүүхдийн 100 мянга, цахилгаан, дулааны хөнгөлөлт  гээд таван төрлийн халамжийг Засгийн газрын хурлаар орж хэлэлцүүлнэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн эхний хурлаар дээрх асуудлуудыг хэлэлцэх болно.

Ерөнхий сайд эрдэмтдийн багтай нухацтай хуралдсан. Олон улстай харьцуулахад манай улсад вакцин хийлгэсэн хүмүүсийн 0.5 хувь халдвар авч байна. Өнөөдөр бүрэн дархлаатай болсон гэж хэлж болохуйц 800 мянган хүн байна. 3.3 сая иргэний 2.5 сая иргэн нь эрсдэлтэй байна. Ийм учраас халдварын тохиолдол буурахгүй. Гэхдээ эрдэмтэд долдугаар сараас жинхэнэ үр дүн гарна гэж үзэж байна. 

Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр:

“Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдээс шатахууны үнэ өсгөх тухай албан тоотыг өнөөдөр УУХҮЯ, АМГТГ-т ирүүлсэн. Гэхдээ Монгол Улсад шатахууны үнэ өсөхгүй.

Учир нь энэ оны гуравдугаар сард Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын А92-ын нөөцийг 30 мянган тонноор нэмэх болсон. Өмнө нь бол 2800 орчим тонны нөөцтэй байсныг 10 дахин нэмсэн гэсэн үг. Өнгөрсөн оны 10 дугаар сараас дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөж байгаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээлд 72 ам.доллар байгаа.

Өнгөрсөн онд Засгийн газрын шийдвэрийн дагуу А92 шатахууны үнийг 1830 төгрөгөөс 1320 төгрөг болгосон. Харин энэ оны тавдугаар сараас 1450 төгрөг болсон. Цар тахлын улмаас иргэн, аж ахуйн нэгжийн орлого буурсан. ” гэлээ. Түүнчлэн шатахууны үнийг мэдэгдэхгүйгээр нэмсэн тохиолдолд хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

БатОргил
2 жилийн өмнө
203.91.115.51

Амжилт хүсье

Баоргил
2 жилийн өмнө
203.91.115.51

Амжилт хүсье

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.