Баянхонгорын ЭМТ-ийн албан тушаалтнуудыг халамжийн хөрөнгөөс завшсан хэрэгт шалгаж эхлэв
Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн төвийн болон төрийн бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлжээ.
Бидэнд олдсон мэдээллээр тус аймгийн Эрүүл мэндийн төвийнхөн иргэдийн хөдөлмөрийн чадвараа алдсан байдлыг (групп) тогтоох хуурамч дүгнэлт гарган, Нийгмийн халамжийн сангийн хөрөнгөөс мөнгө завших боломжоор хангаж байсан хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй аж. Төрийн байгууллагын нэлээд хэдэн удирдах албан хаагч үүнд холбогдож болзошгүй гэнэ.
Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж буй учраас тодорхой мэдээлэл өгөхөөс албаны хүмүүс татгалзаж байна. Орон нутгийнхан нэгнээ таньдаг, төрийн байгууллагынхны хараа хяналт сул болохоор нийгмийн халамжийн болон даатгалын сангийн хөрөнгөөс энэ мэт аргаар завших явдал удаа дараа гарах боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.