Өмнөд Африкийн эмэгтэй 10 ихэр хүүхэд төрүүлжээ

Өмнөд Африкийн нэгэн эмэгтэй 10 ихэр хүүхэд төрүүлэн, дэлхийн шинэ дээд амжилт тогтоосон талаар тус улсын албаныхан мэдээлжээ.

Түүний нөхөр Тебохо Цотеци "Бид долоон хүү, гурван охинтой болсон. Үнэхээр их баяртай байна. Сэтгэл маш их хөдөлж байна. Өөр зүйл нь хэлж чадахгүй нь" хэмээн "Преториа Ньюс" агентлагт ярьжээ.

Энэ удаа тэрээр 29 долоо хоног жирэмсэн байхдаа төрсөн бөгөөд түүний биеийн байдал сайн байгаа гэнэ. Ситол жирэмсний эхэн үедээ ихээхэн санаа зовж байсан бөгөөд хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө залбиран, олон өдөр нойргүй хоносон гэж ярьсан байна.

Сонирхуулахад, өнгөрсөн сард Малигийн 25 настай Халима Сиссе есөн ихэр хүүхэд төрүүлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан билээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.