Цэвэр агаар, тохилог орчинд гэр бүлээрээ дугуй унаж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлцгээе!

Туул голын эрэг дагуу ашигладаггүй зам талбайд гүйлтийн болон дугуйн зам бүхий “Эко зурвас” ашиглалтад ороод удаж байна.

Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Зайсангийн гүүрнээс 20 дугаар хорооны “Мишээл экспо худалдааны төв” хүртэлх 1,6 км урт гүйлт, дугуйн замаар Эко-Эрүүл дүүргийн иргэн Та цэвэр агаарт дугуйгаа унаад, гэр бүлийнхээ хамтаар чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлээрэй.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.