Бразилийн эмч баталгаагүй эм санал болгон, "Youtube" сувгаа сурталчилж байна

Бразилийн мужийн төлөөлөгч ба эмч Альберт Диксон өөрийн "Youtube" сувгаа хөгжүүлэхийн тулд коронавирусийн эсрэг үр дүнтэй бөгөөд аюулгүй болох нь нотлогдоогүй эмийг олон нийтэд санал болгож байгаа аж.

Тус улсад цар тахлын нөхцөл байдал хүндрэн, иргэд бүхий л төрлийн тусламжийг эрэлхийлж байгаа юм. Гэвч үүний тулд иргэд түүний "YouTube" сувгийн дагагч болж, үзэгч гэдгээ нотлох ёстой гэж тэрээр шаардаж байгаа аж.

Альберт Диксон нь "ivermectin" гэх эмийг коронавирусээс урьдчилан сэргийлдэг хэмээн мэдэгдэн, иргэдэд санал болгож байгаа юм. гэдгийг эрүүл мэндийн мэргэжилтнүүд онцолжээ.

 118229997 albertdickson

Диксоны зааврын дагуу "YouTube" сувгийг нь дагаад, түүнтэй холбогдон, зөвлөгөө авсан хэд хэдэн өвчтөний хэлснээр байна.

Түүний "Youtube" суваг одоогоор 200 мянга гаруй дагагчтай болоод байгаа аж. Гэвч тус компаниас саяхан түүний 12 бичлэгийг эрүүл мэндийн худал мэдээлэл тараасан гэж үзэн, устгасан байна.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.