СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жо Байден хилийн чанад дахь анхны айлчлалаа ОХУ-д анхааруулга өгснөөр эхлүүлэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден төрийн тэргүүний ажлаа хүлээж авснаас хойш хилийн чанад дахь анхны айлчлалаа хийлээ. Түүний айлчлалын эхний зогсоол Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улс юм.

Гэвч тэрээр анхны хилийн чанад дахь айлчлалынхаа эхэнд ОХУ-д анхааруулга, сэрэмжлүүлэг өгсөн нь хэвлэлийнхний анхаарлыг татжээ. Байден Оросыг хор хөнөөлтэй алхам хийвэл маш ноцтой үр дагавартай нүүр тулна гэдгийг хэлсэн байна.

Ерөнхийлөгч асан Дональд Трампын үед Америкийн холбоотон орнуудтайгаа харилцах харилцаа зогсонги байдалд орсон. Тэгвэл .

Байден Их Британид лхагва гарагт ирсэн. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой уулзаж Атлантын дүрмийг шинээр байгуулах хэлэлцээрийг хийх гэж байна. Энэ гэрээг Винстон Чөрчилл, Франклин Рузвельт нар 1941 онд анхлан байгуулсан ба орчин үед дахин шинэчлэгдэж, цаг уурын өөрчлөлт, аюулгүй байдлын сорилтуудад хамтын үйл ажиллагаагаа төвлөрүүлэх ажээ.

. Энэ үеэр Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабеттай уулзах ба Бүлэг 7 орны дээд хэмжээний уулзалтад оролцоно. Тэрээр Ерөнхийлөгчийн хувиар НАТО-ын дээд хэмжээний уулзалтад анх удаа оролцох гэж байна. Айлчлалынхаа төгсгөлд Швейцарийн Женев хотод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.