Урьд шөнө орсон борооны улмаас 10 айл усанд автжээ

Энэ сарын 8-ны өдөр орсон борооны улмаас үер, усны 10 дуудлага, мэдээллийн дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 35,63, 34,74, 10, 29 дүгээр ангиудын 70 гаруй алба хаагч, 10 автомашинтайгаар аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Тухайлбал Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Дамбадаржаагийн 81, 15 дугаар гудамжинд айлын хашаа усанд автсаныг соруулж, шуудуу ухаж, 18 дугаар хороо Сэлх зусланд байрлах далан бөглөрсөн байсныг сэтлэн хэвийн байдалд оруулж, аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

195330761 1788537418010142 972359542055927412 n

Мөн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 35,63 дугаар ангийн 18 алба хаагч 20:30 цагийн байдлаар дүүргийн 26 дугаар хороо, .
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 13 алба хаагч, тус дүүргийн 19 дүгээр хороо Сэлбэ голын эрэг дагуу Зунжингийн зүүн талд 6 айл, Зуун модны задгайд 3 айл усанд автсаныг аюулгүй байдлыг нь ханган ажиллаж байна.

194975652 1788537391343478 3754175327872049306 n

195418331 1788537358010148 9191932275279715602 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.