СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-06-08

🔴 LIVE: Өнгөрсөн 24 цагт 1,267 иргэнээс халдвар илэрч, таван хүн нас баржээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлыг мэдээлж байна

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 9,631 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,267 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 67,710 болж байна. Илэрсэн тохиолдлуудын 962 нь Улаанбаатар хотод, 305 нь орон нутагт бүртгэгдлээ. 
Орон нутагт халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа бөгөөд үүнд Улаанбаатараас орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгдсэн болон кластер халдварууд үргэлжилж буй зэрэг нь нөлөөлж байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөж байна.

Сүүлийн 24 цагт 632 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 54,713 боллоо.

Халдварын улмаас 6,423 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 3,892
  • Хүндэвтэр - 1,892
  • Хүнд - 506
  • Маш хүнд - 133 хүн байна.
  • Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 6,233 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. 

Өнгөрсөн хоногт халдварын улмаас 57-73 насны таван хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Өнөөдрийн байдлаар нас барсан хүний тоо 318 болсон байна.

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.