Хонконгийн зогсоолын талбай 1.3 сая ам.долларын үнэд хүрчээ

Хонконгийн баячуудын дүүрэгт байрлах "Mount Nicholson" тансаг зэрэглэлийн орон сууцны автомашины зогсоолын талбай нь 1.3 сая ам.доллароор зарагдаж, дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоожээ.

Уг зогсоолын талбайг эзэмшигч "Wharf Holdings Ltd" болон "Nan Fung Group" нь нэрээ нууцалсан нэгэн худалдан авагчид талбайгаа зарсан байна.

Үүний өмнөх дэлхийн дээд амжилтыг мөн Хонконгийн нэгэн зогсоолын талбай эзэмшиж байжээ. байна.

Эх сурвалж: UPI

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.