Монголын баг олимпын эрхээ авахад нэг алхам ойртлоо

"Токио-2020" олимпын эрхийн хамгийн сүүлчийн бөгөөд цорын ганц эрх олгох FIBA 3x3 сагсанбөмбөгийн тэмцээнд монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг хэсгээсээ хоёроор гарлаа.

romania flag in glossy round button icon vector 22994898 01 

Урьд шөнө манай баг Румыны багийг 22:9 харьцаагаар хожсон ч тэмцээнийг зохион байгуулагч Унгарын багт 8:21 харьцаагаар хожигдон хэсгээсээ хоёроор гарлаа.

Ийнхүү манай баг өнөөдөр хасагдах шатанд А хэсгээс гурваар гарсан Украины багтай өрсөлдөхөөр боллоо.  

196900142 1215829302210151 598288746296167613 n

Хэрэв манай баг Украины багийг хожвол хагас шигшээд Бельгийн шигшээ баг хүлээж байна. 

Монгол - Украины тоглолт өнөөдөр /зургаадугаар сарын 6-ны өдөр/ Улаанбаатарын цагаар 22:05 цагт явагдах хуваарьтай байна. 

Монгол 8:21 Унгарын тоглолт бүрэн эхээрээ.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.