Б.Ууганбаяр: 6 дугаар сарын 15-наас вакцины нөлөөлөл мэдэгдэхүйц гарч ирнэ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх 11:00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ.

ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр: "Коронавирусийн нөхцөл байдал маш хүнд байна. Энэ долоо хоногт өдөр бүр 900-аас дээш, мянга гарсан халдварын тохиолдлууд улсын хэмжээнд бүртгэгдлээ. юм.

Нэг хүний цаана 3-4 хүний эрсдэл байгаа гэж тооцвол зөвхөн энэ долоо хоногийн батлагдсан тохиолдлуудын цаана 20 мянга гаруй хүн эрсдэлтэй байна гэсэн үг. Тэгэхээр халдварын тархалт нийгмийн хүрээнд маш өндөр байна.

Мөн халдвар авсан иргэдийн ихэнх нь вакцин тариулаагүй хүмүүс байгаа юм. Тиймээс хүүхдүүдээ аль болох гадуур гаргахгүй байж, халдвар, хамгаалалтын дэглэмийг нь чанд сахиулах хэрэгтэй байгааг анхаарна уу.

Тиймээс 15-ны өдрөөс хойш халдварын тархалт буурах чиг хандлага ажиглагдаж магадгүй" хэмээсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.