Алга болсон нохойг нь олсон хүнд байшин өгнө гэжээ

Хятадын Бээжин хотын Фэнтай дүүргийн нэгэн оршин суугч алга болсон нохойг нь олж өгсөн хүнд байшин бэлэглэнэ хэмээн мэдэгджээ. Удалгүй түүний алга болсон нохойн зурагтай хуудаснууд нь олон нийтийн сүлжээгээр тархаж, олон сайн дурынхан нохойг хайх ажилд нэгдсэн байна.

Уг корги нохой нь өнгөрсөн долоо хоногт алга болсон аж. байсан бөгөөд холбоо барих утсаа дурдсан байжээ.

Тэгвэл тус бүсийн Орон сууцны үл хөдлөх хөрөнгийн албанаас алга болсон нохойны хэрэг бодит болохыг нотолсон боловч байшин бэлэглэх талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй хэмээн мэдэгдсэн байна.

Тэрээр "Уг байшинг хэн нэгэнд шууд өмч болгон өгөх боломжгүй. Тийм ч амархан шилжүүлэх өгөх боломжгүй" хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: Global Times

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.