Прокурорууд Дерек Шовинд 30 жилийн ял оноохыг хүсжээ

АНУ-ын прокурорууд Миннеаполис хотын цагдаагийн офицер асан Дерек Шовинд 30 жилийн хорих ял оноохыг шүүгчээс хүсжээ. Шовин нь Жорж Флойдын амийг хөнөөсөн хэрэгт гэм буруутай болох нь өнгөрөгч 4 дүгээр сард тогтоогдсон билээ.

бөгөөд прокуроруудын илгээсэн баримт бичигт уг шийдвэрийг иш татсан байна.

Гэвч Дерек Шовины өмгөөлөгч түүнд аль хэдийн эдэлсэн ялынх нь дээрээс тэнсэн харгалзах ял оноохыг хүсэж байгаа юм.

skynews derek chauvin minneapolis 5350379

45 настай аж. Үүнээс өмнөх шүүх хурлууд дээр прокурорууд Шовиныг өөрийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Флойдтой онц харгис хэрцгий харьцаж, дор хаяж гурван хүнтэй хамтран хүний аминд хүрсэн төдийгүй хүүхдүүдийн дэргэд гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотолж чадсан байна.

Прокурорууд энэ талаар "Ноён Флойд нас барсан явдал болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үр нөлөөг ямар ч шийтгэл засаж залруулж чадахгүй. Гэхдээ шүүхээс оногдуулах ял нь хэн ч хуулиас дээгүүр бөгөөд доогуур биш гэдгийг харуулах ёстой" хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Sky News

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.