Афганистан дахь Монголын Зэвсэгт хүчний цэргийн баг үүргээ хүлээлгэн өглөө

ИБНАУ-д явагдаж буй “Умард Атлантын Гэрээний Байгууллага”-ын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааг дуусгавар болгож, тус улсаас эвслийн цэргийг 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн дотор татан гаргах шийдвэрийг АНУ болон “Умард Атлантын Гэрээний Байгууллага”-ын гишүүн орнууд гаргаж, эвслийн цэргийг татан гаргах ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн явагдаж байна.

188009101 4005862739529818 3432769098848573139 n
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг эвслийн цэргийн “Шинэ Кабул Бааз”-ын аюулгүй байдлыг хангах үүргийг Дани Улсын цэргийн алба хаагчдад 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээлгэн өгч, эвслийн цэргийн нисэх хүчний “Баграм Бааз”-д шилжин байрласан.
Эвслийн цэргийн “Шинэ Кабул Бааз”-ыг Афганистаны үндэсний батлан хамгаалах аюулгүй байдлын хүчинд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр явагдаж, , ИБНАУ-ын төрийн далбааг мандуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн захирагч, дэд хурандаа М.Түвшинжаргал, цэргийн багийн холбогдох бүрэлдэхүүний хамт энэхүү арга хэмжээнд оролцлоо.

190180145 4005862896196469 7895877567023977950 n
Ёслолын арга хэмжээнд ИБНАУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны хүчний командлагч генерал Аустин Скотт Миллер, Кабулын Аюулгүй байдлын хүчний командлагч бригадын генерал Олли Браун болон эвслийн цэргийн “Шинэ Кабул Бааз”-д үүрэг гүйцэтгэж байсан цэргийн багуудын удирдлага, албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцсон юм.
“Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны хүчний командлагч генерал Аустин Скотт Миллер ёслолын ажиллагаанд оролцсоны дараагаар Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн захирагч дэд хурандаа М.Түвшинжаргалтай уулзаж, Монгол цэрэг “Шинэ Кабул Бааз”-ын аюулгүй байдлыг хангах үүргийг маш сайн гүйцэтгэн Афганистаны үндэсний батлан хамгаалах аюулгүй байдлын хүчинд амжилттай хүлээлгэн өгч, эх орондоо буцаж байгаад талархлаа илэрхийлж, амжилт хүслээ.

188548882 4005862619529830 6228939442765490382 n
Ийнхүү Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран ИБНАУ-д явагдсан “Умард Атлантын Гэрээний Байгууллага”-ын тэргүүлсэн .

Хошууч М.Түмэнжаргал

194689873 4005862806196478 575047267143932447 n

188690923 4005862709529821 4311893027154040911 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.