СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Путинтэй бүжиглэсэн эмэгтэй Роснефтын захирлаар томилогджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Австри улсын гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Карин Кнейсл хуриман дээрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг урьж, хамт бүжиглэсэн зураг гурван жилийн өмнө олон нийтэд тархсан билээ. Тэрээр .

Тэгвэл Карин Кнейсл Оросын төрийн өмчит Роснефт газрын тосны компанийн захирлуудын зөвлөлд багтсаныг мягмар гарагт болсон хувьцаа эзэмшигчдийн уулзалтын дараа зарласан байна. Кнейсл Австрийн Гадаад хэргийн сайдаар ажиллаж байх хугацаандаа Путинтай анх удаа холбоо тогтоож байжээ. . Энэ жил 56 настай түүнийг Роснефтын захирлуудын зөвлөлд багтаах саналыг өнгөрсөн гуравдугаар сард тавьжээ.

Одоогоор цалин хөлсийг нь хэдээр тогтоосон нь тодорхойгүй байна. Гэхдээ Германы канцлер байсан Герхард Шредерийн халааг залгамжилж байгаа бөгөөд Шредер канцлер байхдаа Путинтай дотно нөхөд болж, улмаар Роснефтын захирлуудын зөвлөлд ажиллаж байх хугацаандаа жилийн 600,000 ам.долларын цалинг дөрвөн жилийн турш авч байсан юм.

Роснефтын захирлуудын зөвлөлд багтсан бусад гадны иргэдийг нэрлэвэл Ирландаас Бернард Лүни, Америкаас Боб Дюдли нар багтжээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.