СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2021-06-03

“Жаст групп”-ийн Ш.Батхүү нарын хэргийг Дээд шүүх хэлэлцэнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн өчигдөр “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү, “Алтжин групп” компанийн захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирлын албыг 2007-2013 онд хашсан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат нарт холбогдох хэргийг тэдний өмгөөлөгч болон улсын яллагчийн бичсэн эсэргүүцэл, хохирогч “Эрдэнэт үйлдвэр”-ийнхний гаргасан гомдлыг үндэслэн тус танхимын таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэлээ.

Улмаар эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв. Ингэснээр .
Дээрх хүмүүст холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны аравдугаар сард 13 өдөр хэлэлцэж шийдвэрлэсэн билээ. Ингэхдээ Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарыг гэм буруутай гэж дүгнэсэн бол Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг цагаатгасан юм. Улмаар Ш.Батхүүд нийтийн албанд томилогдох эрхийг тодорхой хугацаагаар хасаж, найман жил хорих ял шийтгэсэн.

Мөн түүнээс “Эрдэнэт үйлдвэр” болон улсад учруулсан хохирлыг нь гаргуулахаар болж, битүүмжилсэн эд хөрөнгүүдийг нь нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр болсон билээ. Харин Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарт холбогдох үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн юм.

“Жаст групп”-ийн захирал Ш.Батхүүгийн хувьд хуурамч бичиг баримт үйлдэн “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдсон. Прокурорын байгууллагаас Ш.Батхүүг тухайн үеийн “Хадгаламж банк” (одоогийн Төрийн банк)-ийг зээлийн батлан даагчаар оролцуулах баримт бичиг хуурамчаар үйлдсэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрх бүхий албан тушаалтнууд болох Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Ч.Ганзориг нартай үгсэн тохиролцож, бүлэглэн “Стандарт” банкнаас хуурамч материал бүрдүүлж зээл авч, тус үйлдвэрт хохирол учруулсан, “Мах Маркет”, “Жаст ойл”, “Олон овоот гоулд” ХХК-ийн хувьцаа болон “Жаст групп”-ийн өмчлөлийн 12 орон сууц, үл хөдлөх хөрөнгийг бэлэглэл болон худалдах гэрээгээр дамжуулан шилжүүлж, үнэгүйдүүлэн мөнгө угаасан үндэслэлээр буруутгасан.
Харин давж заалдах шатны шүүх Ш.Батхүүд Эрүүгийн хуулийн 18.6-2.2, 18.6-2.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” хэмээн буруутгасан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож, билээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.