Конгод галт уул дэлбэрсний дараа хагас сая хүн ундны усгүй болжээ

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Нирагонго галт уул дэлбэрсний дараа бараг 500 мянган хүн ундны цэвэр усгүй болоод байгааг "MSF" хүмүүнлэгийн байгууллага мэдээлжээ.

Тус бүсэд холер өвчин буюу булчин задрах тахал өргөн тархсан учир хотын иргэдийг ундны усаар хангах зайлшгүй шаардлага үүсээд байгааг идэвхтнүүд онцолж байгаа юм.

00581016 ef76acaa68497413a1d1f6286765f2ce arc614x376 w735 us1

"MSF" байгууллагын Конго дахь төлөөлөгчийн газрын дарга Магали Рудаут " бөгөөд манай баг тэдэнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа. Бид нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн яаралтай хэрэгцээг хангахаар хичээж байгаа хэдий ч энэ нь хангалтгүй байна. Тэдэнд туслахын тулд бусад хүмүүнлэгийн байгууллагаас яаралтай дэмжлэг үзүүлэхийг уриалж байна" хэмээн мэдэгджээ.

Гома хотоос 10 км-ийн зайд орших Нирагонго галт уулын дэлбэрэлтийн улмаас 32 хүний ​​амь үрэгдсэн гэж НҮБ-аас мэдээлсэн юм. Дэлхийн хамгийн идэвхтэй галт уулуудын нэг болох тус уулын дэлбэрэлтээс хойш олон чичирхийлэл мэдрэгдэж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.