? LIVE: Ч.Наранбаатар: Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг авч зугтсанд харамсаж байна

Өнгөрсөн баасан гарагт үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тус холбооны тамгыг авч зугтсан талаар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Отгондалай, Т.Амаржаргал нартай ярилцлаа. 

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар: 

-. 461-р ангид хоригдож байхад нь биднийг очиход амаараа "Ажлаа өгнө" гэж хэлж байсан. Гэтэл тамгаа аваад зугтчихлаа. 

Бид нарын хувьд тамгагүй учир үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүнд нөхцөл байдал үүсээд байна. Манай баг тамирчдыг ОУОХ цагаан тугийн дор оруулж магадгүй болчихлоо. 

-Тамгаа өг гэдэг шаардлагыг өгсөн үү? 

-Шаардах хуудас өгсөн. Ямар нэг байдлаар хариу өгөөгүй. Иймд холбогдох байгууллагуудад нь хандаж, тамгыг хүчингүй болгож, шинээр хийлгэх нөхцөл үүсээд байна. 

МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Отгондалай:

-. Тавдугаар сарын 27-нд ажлаараа хальт ирчихээд, өөрийнхөө тухай МҮОХ-ны албан ёсны вэб хуудаст "Ажлаа хэвийн хийж байна" гэсэн пост оруулаад явсан байна. Вэбийн нууц үгийг сольсон. Тамга туслахад нь байсан. 

МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал: 

-МҮОХ-нд урьд өмнө нь ийм зүйл болж байсангүй. Анх удаа ийм хүндхэн асуудалтай тулгарч байна. Хүмүүс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. . Түдгэлзүүлнэ гэдэг нь хууль, хяналтын байгууллагаар хэргээ нэг тийш шийдвэрлүүлээд ирээч ээ л гэсэн үг. . 461-р ангид эргэн очиход "сайн дураараа ажлаа өгнө" гэж байсан хүн алгуурлаад байсан учир ОУОХ-ны шахалтын дагуу бид түүнд ёс зүйн хариуцлага тооцож, түдгэлзүүлсэн. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.