Э.Цэндбаатар "хааны титмээ" хамгааллаа

 

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртсэн монгол тамирчдынхаа финалын тулааныг бүрэн эхээр нь толилуулж байна.

Эрэгтэйчүүдийн -56кг жинд ОУХМ Х.Энх-Амар 2019 оны дэлхийн аварга, Ази тивийн аварга, Жакарта Азийн наадмын аварга Узбекистаны алдарт Миразизбек Мирзахалиловыг буулган авсан тулааныг ЭНД дарж үзнэ үү. 

Эрэгтэйчүүдийн -60кг жинг ОУХМ Э.Цэндбаатар тэргүүлэн тулалдсан ба жингийнхээ шилдгүүдийг буулган авлаа. Тэрээр хагас шигшээд залуучуудын олимпын аварга Узбекистаны Халоков Абдумаликыг, финалд "Токио-2020" олимпын эрхээ авсан Ираны Даниел Шахбашыг буулган авч тивдээ хоёр дахь удаагаа түрүүллээ. 

Ташрамд сонирхуулахад Иран боксчид 16 жилийн дараа тивийн аварга шалгаруулах тэмцээний финалд тулалдлаа. /эрэгтэйчүүдийн 60кг, 81кг/

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.