Х.Энх-Амар тив, дэлхийн аваргыг "өвдөг сөхрүүллээ"

Сурталчилгаа
Х.Энх-Амар тив, дэлхийн аваргыг "өвдөг сөхрүүллээ"

 

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Анх удаа өндөр мөнгөн шагналтайгаар зохион байгуулагдсан энэ удаагийн ААШТ-д 17 орны 150 гаруй ширэн бээлийтэн өрсөлдлөө. Монгол улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, эрэгтэй багийн дасгалжуулагч А.Гантулга, эмэгтэй багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очирын удирдлага дор дараах 13 тамирчин оролцож гурван алт, таван хүрэл медаль хүртлээ. 

Монгол боксчид 2007 оны ААШТ-ээс гурван алтан медаль хүртэж байсан бол 14 жилийн дараа дахин гурван алтан медаль хүртэж монгол түмнээ баярлууллаа. 

Алтан медаль хүртсэн тамирчдынхаа финалын тулааныг бүрэн эхээр нь толилуулж байна. Эрэгтэйчүүдийн -56кг жинд ОУХМ Х.Энх-Амар алтан медалийн төлөө 2019 оны дэлхийн аварга, Ази тивийн аварга, Жакарта Азийн наадмын аварга Узбекистаны алдарт Миразизбек Мирзахалиловыг гурван үеийн турш илүүрхэн "зодож" алтан медаль хүртэн эх орныхоо далбааг мандууллаа. М.Мирзахалиловыг монголын бокс сонирхогчид эчнээ мэдэх биз ээ. Тэрээр 2019 оны ДАШТ-ий хагас шигшээд Э.Цэндбаатарыг, 2018 оны Жакартагийн Азийн наадмаар Х.Энх-Амарыг хожиж байлаа. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Д.Анхбаяр

    Улс, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, яваа тамирчин хүүд, ийм мундаг хүүг төрүүлж өсгөсөн ангийн найздаа халуун баяр хүргэж, илүү их амжилт , сайн сайхан бүхний дээдийг хүсье.

  2. Эрдэнэдалай Лувсанжамц

    Илүү илүү

  3. Зочин.

    Үнэхээр гайхалтай тамирчдаараа бахархаж байна.Миний монголын залуусын хиймор өөдөө байг.

  4. Батчулуун

    Ямар мундаг юм бэ.Спортынхан л биднийг баярлуулах юм даа.Шудрага зохион байгуулалт сайтай .Дэлхийд азидаа ч манлай юмаа.Хөгжлөарөө арай гайгүй нэгнээ дэмжиж дэлхийд өрсөлдөх хэрэгтэйшдээ.

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0