Перуд цар тахлын улмаас 180 мянга гаруй хүн нас барсан нь тогтоогджээ

Перу улсад коронавирусийн улмаас нас барсан иргэдийн албан ёсны тоог хянаж үзсэний дараа нас баралтын бодит тоо нь хоёр дахин их болохыг тогтоосон гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Ингэснээр тус улс нь нийт хүн амтайгаа харьцуулсан нас баралтын тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа юм.

 Перугийн Ерөнхий сайд Виолета Бермудез энэхүү шинэчилсэн үзүүлэлтийг орон нутгийн болон олон улсын шинжээчдийн зөвлөсний дагуу дэлгэсэн гэж мэдэгджээ. Тус улс нь Латин Америкийн хамгийн их цар тахалд нэрвэгдсэн орнуудын нэг бөгөөд үүний улмаас эрүүл мэндийн систем нь хэт ачаалалд дарагдан, эмнэлгийн хүчилтөрөгчийн хомсдолд ороод байгаа юм.

800

rk peru 231220

Тэрээр "Засгийн газрын зүгээс эрчимт эмчилгээний ор, эмнэлгийн хүчилтөрөгчтэй холбоотой дэмжлэгийг үзүүлээгүй. Одоогийн байдлаар манай улсад вакцины хангамж хангалтгүй байна. Мөн анхны тусламжийн үйлчилгээ дахин идэвхжээгүй байна. Энэ бүх хүчин зүйл биднийг дэлхийн хамгийн өндөр нас баралттай улс болгосон" хэмээн ярьжээ.

Засгийн газар нь коронавирусийн хүнд хэцүү нөхцөл байдлын талаарх бодит дүр зургийг дэлгэхгүй байгаа гэдгийг Перугийн иргэд сэжиглэж байсан гэдгийг шинжээчид онцолсон байна.

Үүний зэрэгцээ, Өмнөд Америкийн ихэнх улс оронд цар тахлын эсрэг вакцинжуулалтын явц маш удаан байгаа бөгөөд хэд хэдэн бэрхшээлтэй тулгараад байгаа юм.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.