Монгол сагсчдын олимпод орох сүүлчийн боломж

Өнгөрөгч долоо хоногт Австри улсын Граз хотноо зохион байгуулагдсан "Токио-2020" олимпын эрхийн төлөөх FIBA 3x3 сагсанбөмбөгийн тэмцээнд хоёр хожин, хоёр хожигдон олимпын эрхээ авч чадаагүй монголын эрэгтэйчүүдийн шигшээ багт дахин нэг боломж бий. 

image (31) 01 

Олимпын эрхийн тэмцээнд манай баг А хэсгийг тэргүүлэн тоглож хэсэгтээ Польш, Бразил, Турк, Чехийн шигшээ багуудтай багтсан билээ. Хэсгийн эхний хоёр тоглолтдоо ганган хожил байгуулсан ч сүүлийн хоёр тоглолтдоо хожигдсоноор хэсгээсээ шалгарч чадаагүй юм. Тэгвэл манай баг энэ сарын 4-6 өдөр Унгар улсын Дебрецен хотноо олимпын эрхийн сүүлчийн тэмцээнд манай баг оролцохоор боллоо. 

Тус тэмцээнд манай баг Унгар, Румын шигшээ багуудтай В хэсэгт багтсан бол А хэсэгт Словени, Украин, Белгийн шигшээ багууд багтаж байна. 

Screen Shot 2021 06 01 at 12

Сагсанбөмбөг сонирхогч үзэгчдэдээ зориулан Австри улсын Граз хотноо зохион байгуулагдсан "Токио-2020" олимпын эрхийн төлөөх тэмцээнд Монголын багийн тоглосон бүх тоглолтын бичлэгийг толилуулж байна. 

  • Монгол 22:18 Польш
  • Монгол 21:13 Турк

Монгол 16:21 Чех


Монгол 10:18 Бразил

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.