Найман иргэний амь насыг авран хамгааллаа

Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн Яргайтын ам гэдэг газарт Ланд 100 маркын автомашин усанд суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж 8 хүний амь, нас эд хөрөнгийг авран хамгааллаа.

194902054 1298064377254591 3076106931416278810 n

Түүнчлэн Завхан аймгийн Онцгой байдлын газар гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх аврах бүлгийнхээ үйл ажиллагааг дэмжиж морьд худалдан авч, эмээл болон бусад дагалдах хэрэгслүүдийг алба хаагчдынхаа хүчээр бэлтгэж. Ингэснээр ой хээрийн түймэр, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор баяр амралтын өдрүүдэд Улиастай, Алдархаан сумын ногоон бүсэд Богдын гол, Чигэстэй голын эргээр морин эргүүлийг ажиллуулж байгаа аж. Аврах ажиллагаанд морь ашиглаж байгаа нь үр дүнгээ өгч байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

193203190 1298059747255054 2140690888173186575 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.