Жуковын талбайн газрыг чөлөөлөх үүрэг өглөө
1939 онд Монгол, Зөвлөлтийн дайчид хамтран тулалдсан Халх голын тулаанд Оросын 10 мянга, Монголын 600 орчим дайчид халуун амиа алдсаныг бид мартах учиргүй. Халх голын ялалтын 40 жилийн ойд зориулан Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын төв гудамжинд дурсгалын хөшөө цогцолбор байгуулахаар шийдвэрлэсний дагуу Жуковын музейн нээж, дурсгалын хөшөөг байгуулсан түүхтэй. Гэтэл Жуковын цэцэрлэгт хүрээлэнг барилга барьж “дээрэмдэх” үйл ажиллагаа явагдахаар газрыг нь хашаалан нүх ухсан явдлыг иргэд эсэргүүцсэн билээ.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа./Энд дарж бусад шийдвартэй танилцана уу/ Мэдээллийн үеэр Жуковын талбайн газрыг чөлөөлөх үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Д.Сумъяабазарт үүрэг болгосныг мэдэгдлээ. Тэрбээр, "Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хороонд байрладаг талбайн ААН-үүдэд олгогдсон газар эзэмших эрхийн зөвшөөрлийг цуцалж, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт даалгалаа" гэв.
Ялангуяа хамгийн их хүн амтай ч ганц ч ширхэг ногоон байгууламж, талбай, иргэд, хүүхдүүд тоглох, нарлаад суух газаргүй Баянзүрх дүүргийн тухайд хамгийн үзэсгэлэнтэй хэсэг нь Жуковын талбай орчим.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.