Вьетнамын хамгийн том хотын есөн сая оршин суугчаас шинжилгээ авна

Вьетнам улсын хамгийн том хот болох Хошиминий есөн сая оршин суугчийг бүгдийг нь коронавирусийн шинжилгээнд хамруулна гэж орон нутгийг эрх баригчид мэдэгджээ.

Тус улсад цар тахлын халдвар огцом нэмэгдэх болсон бөгөөд албаныхан тархалтыг хяналтдаа авахын тулд хэд хэдэн хязгаарлалтыг тогтоогоод байгаа юм. Мөн Вьетнамын эдийн засгийн төв болох тус хотын ихэнх бизнесийн үйл ажиллагааг хаажээ.

Хотын эрх баригчид өдөрт 100 мянган дээж авах хүчин чадалтайгаар ажиллаж, нийт хүн амаа шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байгаа гэж "Vietnam News" төрийн мэдлийн сонинд мэдээлсэн байна.

Screenshot (71)

virus testing in vietnam e1622306727823 1200x743

Түүнчлэн тус сонинд дурдсанаар орон нутгийн цагдаа нар Энэ хэргээс хойш Вьетнам улс даяар бүх шашны арга хэмжээг хоригложээ.

Өнгөрөгч 4 дүгээр сарын сүүлчээс хойш Вьетнамын 31 хот, мужид коронавирусийн халдвар тархаж, нийт бүртгэгдсэн тохиолдол 4,000 гаруй болсон байна. Мөн тус улсын Засгийн газар "Модерна" компанитай хэлэлцээр хийж байгаа бөгөөд хэрэв гэрээ хийсэн тохиолдолд нийт 96 сая хүн амынхаа 80 хувийг бүрэн дархлаажуулахад хангалттай хэмжээний вакцин хүлээж авах юм.

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.