Флорида мужид зэвсэгт халдлага болж, хоёр хүн амиа алджээ

АНУ-ын Флорида мужийн Майами хэсэгт өнгөрөгч ням гарагт болсон тоглолтын үеэр зэвсэгт халдлага болж, гурван халдагч хоёр хүний аминд хүрэн, дор хаяж 22 хүнийг шархдуулсан байна.

Тоглолтын арга хэмжээний үеэр танхимын гадаа иргэд цуглараад байсан бөгөөд ойролцоох автомашинаас гурван зэвсэгт этгээд буун, тэдэн рүү буудаж эхэлсэн гэж Майами-Дэйд хэсгийн цагдаагийн газраас мэдэгджээ.

c59b47a6d5754e049fe8f9168afaf9ea

Мөн бүх шархадсан хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд нэгнийх нь биеийн байдал маш хүнд байгаа аж.

Флорида мужид 2016 онд үүнтэй төстэй зэвсэгт халдлага болж, нэгэн шөнийн клуб дотор байсан 49 ​хүн амиа алдаж байсан билээ. Эдгээр хохирогчдын ихэнх нь мөн куба америкчууд байсан юм.

АНУ-д сүүлийн нэг жилийн хугацаанд галт зэвсэгтэй холбоотой аллага ихсэх болсон.

Эх сурвалж: AFP

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.