ВИДЕО: Спортын домгууд "ИЛДЭН ДЭЭР ГҮЙГЧ" О.Писториус

 

2012 оны зуны олимпийн их наадамд гүйлтийн төрөлд хоёр хөлгүй оролцсон хамгийн анхны тамирчнаар бүртгэгдсэн юм.

 

fb2d6aa79e25977cdccdb05dba6bcfbe

 

Түүний амжилтын товчоон

  • 2004 оны Афины Паралимпийн  200 метрийн төрөлд алтан медаль, 100 метр төрөлд хүрэл медаль
  • 2008 оны Бээжингийн Паралимпийн 100м, 200м, 400м төрлүүдэд Алтан медаль
  • 2012 оны Лондоны Паралимпийн 400 метр, 4 х 100 метр төрөлд тус тус Алтан медаль, 200 метр төрөлд Мөнгөн медаль хүртсэн.
  • 2011 онд Дэлхийн Пара тамирчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 4 х 100 метр төрөлд аварга.

2013 онд найз бүсгүй Рива Стинкампыг хөнөөсөн хэргээр "Илдэн дээр гүйгч" хочит О.Писториус шүүхээс зургаан жил хоригдох ял сонссон юм. Тэрээр шүүхэд хулгайчтай эндүүрэн санамсаргүйгээр найз бүсгүйгээ буудан хөнөөсөн гэж мэдүүлж байжээ.

 

reeva and oscar pistorius abuse in relationships

 

Валентиний баярын өмнөх шөнө найз залуугийнхаа гарт харамсалтайгаар амь насаа алдсан загвар өмсөгч Рива Стинкэмпийн хувьд загварын ертөнцийн хамгийн хүсэмжит 20 бүсгүйчүүдийн тоонд багтаж байсан юм. Тэрээр хуульч мэргэжил эзэмшиж, хувийн нэгэн хуулийн байгууллагад хуульч, өмгөөлөгч, хуулийн зөвлөхөөр  ажиллаж, чөлөөт цагаараа загварын агентлагт ажилладаг байжээ. Тэрээр Оскар Писториустай болзоод дөрвөн сар ч бололгүй найз залуудаа харамсалтайгаар буудуулан амь алдсан нь дэлхий нийтийг цочроосон юм.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.