СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-31

🔴 LIVE: О.Түвшин: 12-р анги төгсөх хүүхдүүд сэтгэлзүйн түгшүүр ихтэй байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

БЗД-ийн 26-р хороо нэг ч улсын сургуульгүй бөгөөд өнөөдрийг хүртэл 11000 сургуулийн насны хүүхэд гэрээсээ хол, өөр хорооны сургуульд суралцаж байна. Харин өнгөрсөн онд өөрийн гэсэн байртай болсон тус хоорооны анхны сургууль болох 133-р сургуулийн 12 ангийг энэ жил 58 хүүхэд төгсөх юм байна.

 

Цар тахлын хөл хорионы үед 12-р анги төгсөгчид сэтгэлзүйн ихээхэн дарамттай нөхцөлд байсныг хэлж байна. Учир нь анги төгсөх шийдвэрлэх шалгалтаа өгөх гэж байгаа хүүхдүүдэд хичээл номоо сайн сурч чадаагүйдээ түгшдэг байна.

133-р сургуулийн сургалтын менежер н.Нямтуяа:

-Манай сургууль хоёр бүлэг буюу 58 хүүхэд төгсч байна. Тэдний гурав нь гадаадад сурах учир ЭЕШ өгөхгүй. Бусад нь ЭЕШ-даа бэлтгэж байна. Манай хороо Ерөнхий боловсролын ганцхан сургуультай. Хүүхдүүд ахлах анги руу ороод ирэхээр лицей сургууль руу яваад өгдөг учир цөөн хүүхэд төгсч байна. Мэргэжлийнх нь дагуу, цар тахлын үеийн сэтгэлзүйн дарамтнаас нь чөлөөлөх үүднээс, ЭЕШ-таа ямар сэтгэлзүйтэй бэлдтгэх вэ гэх мэт зөвлөгөөнүүдийг өгч байна.

БЗД-ийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч О.Түвшин:

-Би өөрөө түүхч, сэтгэлзүйч мэргэжилтэй. Мөн ЕБС-д багшилж байсан учраас 12-р ангиа төгсч байгаа хүүхдүүддээ сэтгэлзүйн зөвлөгөө өгөөд, уулзаад явж байна.

Сургуульд сураагүй бараг хоёр жил шахам хугацааг өнгөрүүлсэн. Дээр нь сургууль төгсөх гэсэн хандлага нь жирийн үеийнхээс 40 хувь илүү дарамт үүсгэдэг. Тиймээс сэтгэлзүйн зөвлөгөө зайлшгүй шаардлагатай байдаг.  

 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.