С.Эрдэнэ Баян-Өлгий аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа

МУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийн орон нутгийн иргэд сонгогчидтойгоо хийх уулзалт эх орны зүрхэн тушаа Хэнтий аймгаас эхэлж байсан бол баруун аймгуудаар үргэлжилж өчигдөр  Баян-Өлгий аймагт болж өнгөрлөө.

Тэрбээр

Мөн тэрээр “Монгол улсын эдийн засаг сэхээний тасагт байна.Тодруулбал улсын төсөв 7 их наяадын алдагдалтай, өргөн хэрэглээний барааны үнэ 2-3 дахин өссөн. Харин цалин тэтгэвэр нэмэгдсэнгүй. Ядуурал улам нэмэгдэж, иргэдийн амьжиргааны төвшин буурсаар байгааг та бид харж байна. .  Нэг намын дарангуйллаас нэг хүний дарангуйлал руу шилжихэд ойрхон болсон” гээд ардчиллаа авч үлдэхийн тулд зөв сонголт хийхийг уриаллаа.

IMG 4792 2048x1150

Уриа лоозонгоо өргөн үндэсний өв соёлоо дэлгэн угтсан Баян-Өлгий аймгийн иргэд сонгогчид ирээдүй хойч үеийнхээ төлөө ардчилсан ерөнхийлөгчөө дэмжихээ илэрхийлж бол аймгийн Засаг дарга Далелийн Бауыржан нэр дэвшигч С.Эрдэнэд хүндэт зочиндоо өргөн барьдаг Казак үндэсний дээл малгай бэлэглэн амжилт хүссэн юм.

IMG 4859 2048x1150

IMG 4878 scaled

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.