Бүх насаараа хуримтлуулсан мөнгөө амьдардаг хотдоо хандивлажээ

Японы Канагава мужийн Ёкосука хотын оршин суугч өндөр настай эрэгтэй бүх насаараа хуримтлуулсан хадгаламжийн мөнгөө тус хотод хандивлажээ.

 Үүний дараагаар албаныхан тус үүргэвч дотроос 60 сая иен (ойролцоогоор 1.5 тэрбум төгрөг) болон нэг захидал олжээ.

Уг захидалд "Энэ бол миний нэгдүгээр ангиасаа хойш хуримтлуулсан мөнгө. Үүнийг сайн үйлсэд ашиглаарай. Энэ бол хандив" хэмээн бичсэн байжээ.

гэж Ёкосука хотын захиргаанаас тэмдэглэсэн байна. Хотын дарга Кацуаки Камижи цар тахлын хүнд хэцүү үед энэхүү хандивыг хүлээж авсандаа үнэхээр их гайхаж, сэтгэл нь хөдөлсөн гэдгээ албан ёсны мэдэгдэлдээ дурджээ. Тэрээр "Надад хэлэх ч үг алга. Үнэхээр их талархаж байна" хэмээсэн байна.

Япон улсад нэрээ нууцалсан хүмүүс хандив өргөх нь тийм ч ховор тохиолдол биш аж. Тэрээр мөн захидал бичсэн байсан бөгөөд хандивласан мөнгөө ядуу буурай хүмүүст тусалж, боловсролын санхүүжилтэд зарцуулахыг хүссэн байжээ.

Эх сурвалж: Japan Today

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.