СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-д амьтдыг коронавирусийн эсрэг вакцинжуулж эхэлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-д амьтдыг коронавирусийн эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрт хамруулж эхэлсэн гэж тус улсын Мал эмнэлэг, ургамлын тандалтын албаны даргын зөвлөх Юлия Мелано сэтгүүлчдэд мэдээлжээ.

Тэрээр "ОХУ-ын хэд хэдэн бүс нутгийн мал эмнэлгүүд гэрийн тэжээвэр амьтдыг цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэллээ. Ингэснээр амьтдын дунд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх болно" хэмээн мэдэгдсэн байна.

Судалгааны үр дүнгээр вакцин хийлгэсэн бүх амьтанд коронавирусийн эсрэг биет 100 хувь үүссэн байна.

Тус вакциныг Грек, Польш, Австри, АНУ, Канад, Сингапур зэрэг дэлхийн бусад улс орон сонирхож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Эх сурвалж: TASS

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.