Хэрэглэгчийг төөрөгдүүлж "Зөгийн бал" гэж нэрлэсэн компанийг таван сая төгрөгөөр торгов
ШӨХТГ нь хэрэглэгчээс хиймэл орцтой үйлдвэрийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүнийг "Зөгийн бал" гэж нэрлэн худалдаалсан гэх гомдлын дагуу хяналт, шалгалт хийжээ.
Уг асуудал нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2.2- т заасны дагуу хэрэглэгчийг төөрөгдүүлж, үйлдвэрлэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон тул 5000000 (Таван сая) төгрөгөөр торгож, лангуунаас тус барааг татуулж, хугацаатай үүрэг даалгавар өгөв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.