СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-27

🔴 LIVE: Иргэн: Барилгын материалын үнэ өссөний улмаас байшин барих төсөв 50 хувиар нэмэгдсэн

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Барилга, зам засвар, айл өрхийн хашаа, байшингийн их засварын ажил эхлээд буй энэ өдрүүдэд бараа, материалын төрөлжсөн захуудад үнэ ханш хэр байгааг сонирхлоо.
Нийслэлд томоохонд тооцогдох, иргэдийн зорьж үйлчлүүлдэг хэд хэдэн зах бий. Барилгын материалын төвлөрсөн цэг 100 айл барилгын материалын захад үнэ ханш ямар байгааг сурвалжиллаа. 

Хүмүүс барилгын материал авахаас илүүтэй асууж сураглах нь их байгаа аж. Барилгын материалын үнэ өмнөх оны мөн үеийнхээс эрс өсөөд байгаа нь иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж байгааг худалдагч нар онцолж байсан юм.

Барилгын жижиглэнгийн барааг зардаг лангууны худалдагч “Хил хаалттай болохоор буруу зөрүү бараа их ирэхээс гадна. . Энэ байдлаас үүдэн барилгын материалын үнэ нэмэгдэж байна. Түүнчлэн бараа захиалга 7-10 хоногт ирдэг байсан бол нэг сарын дараа ирж байна шүү дээ" хэмээцгээв.

Урин дулаан болж байгаа учраас иргэд байр, байшингаа засахаар обойн дээр дугаарлана. Жил бүрийн өдийд иргэдийн хамгийн их худалдан авалт хийдэг бараа материалын тоонд ханын цаас (обой), гадна болон дотор ханын эмульс, цемент, тааз, төрөл бүрийн будаг, хана, шалны плита, оффисын болон бүргэд хаалга, бусад барилгын материалын жижиг хэрэгслүүд багтдаг аж.

Барилгын материалын үнэ нэмэгдсэний улмаас байшин барих төсөв нь 50 хувиар өссөн хэмээн нэгэн иргэн дурдсан юм. Нэгэнт эхлүүлсэн байшингаа өндөр өртөг үнээр барьж байна гэсэн юм. 

Барилгын материалын эд эрэлттэй үе нь яг өдийд тохиож байгаа ч захууд дээр иргэд худалдан авалт хийхээсээ илүү материалын үнэ ханшийг сонирхож судалж аль болохоор хямд барааг хайж явна. Харин худалдаа эрхлэгчид цар тахлын нөхцөл байдал борлуулалтад маш ихээр нөлөөлж байгааг онцлов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.