СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-05-27

НДШ-ийг бууруулах хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Коронавируст цар тахал дэгдсэнтэй холбогдуулан 2021 оноос ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл тус бүр 9.5 хувь болж нэмэгдсэн нь аж ахуйн нэгж, иргэний орлогод нөлөөлж байгааг үндэслэн Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 7 гишүүн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжжээ. Ингэснээр хуулйг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болжээ. 

Мөн тус хуулийг дагаж Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулна. Ингэснээр 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр 8.5 хувь болгон бууруулж, сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээг 12.5 хувийг 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 11.5 хувь байхаар зохицуулжээ.

Хуулийг 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй гэж Байнгын хороо үзсэн байна. Хуулийг дагаж мөрдсөнөөр төсөвт 94 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр шаардлагатай болох юм. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.