СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-27

🔴 LIVE: Жирэмсэн болон хөхүүл ээжүүдийг файзер вакцинд хамруулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: 

Засгийн газрын хуралдаанаас жирэмсэн болон хөхүүл ээжүүдийг файзер вакцинд хамруулах шийдвэр гаргалаа. Улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд хамрагдалт 89 хувь, хоёрдугаар тунд хамрагдалт 46 хувьтай байна.

Өнөөдрийн байдлаар манай улс нийт 4,7 сая тун вакциныг татан авсан байна. Хамгийн сүүлд л гэхэд 100 мянган тун файзер вакциныг урд шөнө /2021.05.26/ КОВАКС хөтөлбөрийн хүрээнд татан авсан. Энэ вакциныг жирэмсэн болно хөхүүл ээжүүд, эмчийн заалттай хүмүүст хийнэ.

Өнөөдрийн байдлаар хөхүүл ээжүүдийг вероселл вакцинд хамруулж байгаа бөгөөд хараахан хийлгэж амжаагүй нь файзер вакцинд хамрагдах боломжтой ажээ. Гэхдээ сайн дурын үндсэн дээр хамрагдах юм.

Зургаадугаар сарын 1-нээс эхлэн манай улс хилээ нээнэ. Үүнтэй холбоотойгоор Харин эх орондоо ирээд вакциндаа хамрагдах боломжтой.

Мөн үүнээс гадна иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг Загсийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Иргэдийг орон сууцжуулахад дэмжих тусгайлсан хуулийн журам боловсруулах уу, хуулийн төсөл санаачлах уу гэх асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллахыг Ерөнхий сайд Засгийн газрын холбогдох гишүүдэд үүрэг болгожээ.

Үүний тулд арматурын үнийг тогтворжуулах, үнийн өсөлтийг шалгах ажлын хэсгийг Сангийн сайдаар ахлуулан байгуулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг өгчээ.

. Мөн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг 6-р сарын 1-ээс 9-р сарын 30-ныг хүртэлх хугацаанд сард 1,5 сая төгрөг, цаашид 1,2 сая төгрөг, дасгалжуулагчийн цалинг 1,5 сая төгрөг болгохоор шийджээ. Тамчирдын цалинд шаардагдах хөрөнгийг Биеийн тамир спортын улсын хороо 2021 оны улсын батлагдсан төсвөөсөө гаргах боломжтой гэж үзжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.