? LIVE: Монголын баг олимпын эрхийн төлөө тоглож байна

 

Австри улсын Граз хотноо "Токио-2020" олимпын эрхийн төлөөх FIBA 3x3 сагсанбөмбөгийн тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. 

Яг одоо монголын эрэгтэйчүүдийн шигшээ олимпын эрхийн төлөөх эхний тоглолтоо Польшийн шигшээ багтай хийж байна. А хэсгийг тэргүүлэн тоглож буй монголын 3х3 сагсанбөмбөгийн шигшээ баг Польш, Бразил, Турк, Чехийн шигшээ багуудтай нэг хэсэгт багтсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Манай баг өнөө шөнө хоёр тоглолт хийх хуваарьтай байгаа Улаанбаатарын цагаар 03:35 цагт манай баг Туркын шигшээтэй дараагийн тоглолтоо хийнэ. 

Спорт мэдээ, мэдээллийн төрөлжсөн www.livetv.mn/sport суваг уламжлал ёсоор тав хоногийн турш олимпын эрхийн тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэхээс гадна тэмцээний мэдээ, мэдээллийг шуурхай хүргэн ажиллана. 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.