Хүргэлтийн хоолны талаар хуурамч сэтгэгдэл бичсэн эрэгтэйд хорих ял оноожээ

Өмнөд Солонгосын хамгийн алдартай хоол хүргэлтийн аппликейшнд бүртгэлтэй зоогийн газруудаас хөлс аван, эерэг сэтгэгдэл бичдэг байсан эрэгтэйд орон нутгийн шүүхээс 10 сарын хорих ял оноожээ.

аж. Тэрээр 2017 оны 9 дүгээр сараас 2020 оны 5 дугаар сар хүртэл сэтгэгдэл бичсэн бөгөөд зоогийн газрын эзэд түүнд 100 сэтгэгдэл тутамд 300 мянган вон төлөхөөр тохиролцсон байжээ. 

"Baedal Minjok" гэх нэртэй уг аппликейшнийг ажиллуулдаг "Woowa Brothers" компанийн мэдээлснээр Давж заалдах шатны шүүхээс уг эрэгтэйн ​​давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

БНСУ-д ихэнх хуурамч сэтгэгдлийн хэргүүд чанга шийтгэл сонсдоггүй учир энэ удаагийн шийдвэр нь ихээхэн анхаарал татаж байна.

Захиалах хоолныхоо талаар үнэн зөв мэдээлэл авахыг хүссэн хэрэглэгчид болон шударга өрсөлдөөнийг эрэлхийлж буй жижиг бизнес эрхлэгчдийн хувьд энэ нь сайн мэдээ болохыг шинжээчид онцолж байгаа юм.

Эх сурвалж: The Korea Times

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.