? LIVE: Г.Отгонтамир: Сүсэгтэн олныг Гандантэгчэнлин хийд рүү зорчихгүй байхыг зөвлөж байна

Өнөөдөр буюу тавдугаар сарын 26-нд Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож буй тул бүх нийтээр амарна. НИТХ-ын тогтоолд автомашины дугаарын хязгаарлалт амралтын өдрүүд болон бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй хэмээн заасан байдаг. Иймд өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. 

ТЦА-ны Г.Отгонтамир: Бурхан багшийн их дүйчэн өдөртэй холбоотой хөдөлгөөний ачаалал их байна. Томоохон зах худалдааны төв руу болон Баруун дөрвөн замаас Гандантэгчэлин хийд руу чиглэсэн хөдөлгөөн их байна.

Тээврийн цагдаагийн албанаас бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Он гарсаар 74 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс 11 хүүхэд амь насаа алдсан.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.