СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-26

🔴 LIVE: Ч.Амаржаргал: Хүүхдүүдэд коронавирусийн эсрэг вакцин хийхийг эсэргүүцэж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
2 жилийн өмнө

Алдарт эхийн одонтой ээжүүд өнөөдөр коронавирусийн эсрэг вакцинжуулалтын ажлыг эсэргүүцэж мэдээлэл хийлээ. 

Алдарт эх Ч.Амаржаргал: 

Бидний ээжүүд улс орон даяар явагдаж байгаа вакцинжуулалтын ажлыг зогсоож өгөөч гэдэг шаардлагыг Монгол Улсын Ерөнхий сайд болон Улсын онцгой комисст хүргүүлж байна. Коронавирус бол цар тахал биш. Вакцинжуулалт бол геноцид устгал гэдгийг хэлсээр ярьсаар байтал улс орон даяар вакцинжуулалтын ажлыг эхэлчихлээ. Бүр сүүлдээ ЭЕШ-т орох хүүхдүүдийг вакцинд хамрагдаагүй бол шалгалтад оруулахгүй гэх боллоо. Ерөнхий сайд 100 өдрийнхөө тайлангаа тавих үедээ 15-17 насны хүүхдүүдийг вакцинжуулна гэж хэлснийг эсэргүүцэж байна. Ард иргэдээ вакцинжуулалт гэдэг хорыг эсэргүүцэж бидэнтэй нэгдээчээ гэж хүсэж байна. Би бүх вакциныг эсэргүүцэж байгаа. Би өөрөө нэг ч тунд хамрагдаагүй. Вакцинжуулалт гэдэг хомроголон устгах ажлаа зогсооч ээ гэж шаардаж байна. 

-Вакцинжуулалт бол хор гэдгээ баримт нотолгоотой тайлбарлаач? Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-д хамрагдах хүүхдүүдээс вакцинд хамрагдсан гэдэг албан бичиг шаардахгүй гэдгээ хэлсэн ш дээ?

-Гадаадын эрдэмтэд хор гэж хэлсэн. Боловсролын үнэлгээний төвийн ам ажил хоёр зөрж байгаа. 

-Гадаадын яг эрдэмтэн вакцинжуулалт бол хор гэж хэлсэн юм? Тогтоосон юм?

-Бид нар бол эсэргүүцэж байгаа. Мэргэжлийн хүмүүс маань ээлж дараатай хэлнэ. Бид өнөөдрөөс суулт хийнэ. Суултад маань нэгдээрэй. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Үсрэгч
2 жилийн өмнө
172.118.206.177

Энэ мэдрэл муутай вакцин эсэргүүцсэн амьтад зайлаасай

Зочин
2 жилийн өмнө
103.57.94.156

Утаанаас болоод вирус болон бусад амьгалын эрхтэнг муутгаад байна. Өвөл ахиад дэгдээд үүнд хүн бүр анхаарлаа хандуулж амьдрал ахуйгаа өөрчилж айл өрх албан нэгж бүр доривтой ажил хийх.Мянган вакцин хийлгээд дээрдэхгүй.Орчны бохирдолоос үүдэлтэй.Орон орон өөр онцлогтой.Цаг агаар эрс тэс уур амьсгалтай дасан зохицож амьдардаг хүмүүс айх аюулгүй байгаасай.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.41

Болиосоо өвдвөл бас хор уршигтай. Өөрсдөө л хийлгэхгүй байна биз.

Иргэн
2 жилийн өмнө
202.126.89.226

Энэ хүмүүс хүн болж төрөөд нийт 7 вакцин хийлгэж тэрний хүчинд одоо эрүүл саруул явж байгаа ш дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.