СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ялалтын баярын жагсаалын үеэр халдлага үйлдэх гэж байсан этгээдийг баривчилжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаныхан Норильск хот дахь Ялалтын баярын цэргийн парадын үеэр террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдийг баривчилсан тухайгаа өнгөрөгч мягмар гарагт мэдэгджээ.

Тус мэдэгдэлд "Холбооны аюулгүй байдлын албанаас Красноярск муж дахь террорист халдлагыг таслан зогсоов. Албаныхан түүнийг өнгөрсөн 4 дүгээр сарын 22-нд Ставрополь бүсэд явуулсан ажиллагааны үеэр баривчилсан. Сэжигтэн нь энэ сарын 9-нд Норильск хотын олон нийтийн газарт тэсрэх бөмбөг дэлбэлэхээр төлөвлөж байсан" хэмээн бичсэн байна.

Сэжигтний Норильск дахь байшингийн хонгилоос тэсрэх бодис болон халдлага үйлдэх бусад хэрэгслүүд олдсон аж. Үүний дунд харилцаа холбооны хэрэгсэл, тэсрэх бөмбөг хийх гарын авлага зэрэг зүйлс байжээ.

Холбооны аюулгүй байдлын албаны Мөрдөн байцаах хэлтсээс уг эрэгтэйн эсрэг ОХУ-ын Эрүүгийн хуулийн Террорист халдлага үйлдэхийг уриалсан болон Террорист халдлагыг дэмжсэн гэх зүйл заалтын дагуу эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж.

Эх сурвалж: TASS

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.