Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн ХОМ-ийн цаана ямар бизнес байдаг вэ

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн ХОМ өнөөдөр олон нийтэд ил боллоо. Нэр дэвшигчдийн эзэмшдэг хэмээн мэдүүлсэн компани аж ахуйн нэгжүүд чухам ямар үйл ажиллагаа явуулдгийг сурвалжилснаа та бүхэнд хүргэе.

Нэр дэвшигч У.Хүрэлсүх

МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй У.Хүрэлсүх “Илт хан” ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг хэмээн ХОМ-тээ бичжээ. “Илт хан” ХХК нь 2016 оны 11-р сарын 23-ны өдөр байгуулагдсан бөгөөд уг компани нь Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газарт “Бугат ресорт” нэртэй дөрвөн улирлын турш үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазыг барьж, 2018 оны долдугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулсан байна.

илт хан

Уг жуулчны баазын танилцуулгыг доорх бичлэгээс үзнэ үү.

 

“Бугат” ресорт жуулчны баазын гэр нь хоногийн 400,000, байшин нь хоногийн 500,000 төгрөгийн үнэтэй байдаг аж.

2021 01 01 19 02 38 2

Уг жуулчны бааз нэг дор 80-100 хүнийг хүлээн авах хүчин чадалтай эко хаус, бүтэн люкс гэр, ресторан, саун, караоке, спортын танхим талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг байгууламжуудыг цогцлоосон иж бүрэн цогцолбор бөгөөд Тэрэлжид байрлах УБ-2 амралтын газрыг өнгөрч гол гараад зүүн тийш есөн км явахад Туулын эрэг дээр модон дунд байдаг аж.

Нэр дэвшигч С.Эрдэнэ

. Уг мэдээлэл нь үнэн эсэхийг нягталж, нээлттэй мэдээллийн сан болох Opendatalab.mn сайтаас шүүж үзэхэд тэрбээр “Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо” НҮТББ, “Алсын хараа бодлогын төв” НҮТББ, “Ардчилсан хүчний холбоо” ГҮТББ, “Архангай аймгийн Хайрхан сумын хүчтэнүүд бөхийн дэвжээ” ГҮТББ, “Монголын байгаль хамгаалах бүлгүүдийг дэмжих холбоо” НҮТББ зэрэг маш олон төрийн бус байгууллагуудыг эзэмшдэг хэмээн гараад ирлээ.

эрдэнэвангийн эзэмшил

Нэр дэвшигч С.Эрдэнийн нэр дээр бүртгэлтэй “Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо” л гэхэд Хандгайтын аманд байрлах NBA-ийн стандартад нийцсэн “Д.Содномзундуй агсны нэрэмжит үндэсний сагсан бөмбөгийн ордон”-г эзэмшдэг.

11206591 648134735320676 460029916891434667 o

Гэрэл зургийн эх сурвалж: www.gogo.mn

Уг ордон нь хоёр заал, зочид буудал, тамирчдын хувцас солих өрөө, саун, душ, ресторан, “Алдрын танхим” гээд спорт ордонд байх ёстой бүхнийг нэг дор цогцлоосон ордны үндсэн заал нь хоёр мянган хүний суудалтай, доороо 120 автомашины гарааш, гаднаа 250 автомашины зогсоолтой иж бүрэн цогцолбор юм.

10428684 754536824624591 4315485730997021519 n

Спортын ордны дотор талын харагдах байдал

Уг ордныг Д.Содномзундуй агсны гэргий Цэнд-Аюуш өөрийнхөө үр хүүхэд /С.Эрдэнэ/, ач зээ нартайгаа нийлэн барьж байгуулсан хэмээн тухайн үед мэдээлж байв.

Нэр дэвшигч Д.Энхбат

ХҮН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч . “Датаком” ХХК нь домэйн нэрээс өгсүүлээд веб сервер, цахим халдлагаас хамгаалах үйлчилгээ, веб сайтын баталгаажуулалт зэрэг цогц үйлчилгээг эрхэлдэг монголын хамгийн анхны бас хамгийн том компани мөн.

datakom

Харин “Хархорум дижитал”, “Бизнес медиа” зэрэг бусад компаниуд нь веб дизайн, соёл урлагийн үйл ажиллагааг сурталчлах, орчуулга, интернетийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг явуулдаг байна.

HOM

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.