Монгол боксчид ААШТ-ийг ялалтуудаар эхлүүллээ
Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр манай гурван боксчин тулалдаж бүгд цэвэр ялалт байгууллаа.
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 13 шилдэг ширэн бээлийтэн тулалдах ба манай баг, бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Тэмцээний эхний өдөр манай улсаас дараах тамирчид тулалдлаа.
- Эрэгтэйчүүдийн -49кг жинд О.Өнөболд Шри Ланка улсын тулаанчийг 5:0 харьцаагаар цэвэр яллаа.
- Эрэгтэйчүүдийн -52кг жинд Х.Энхмандах Арабын нэгдсэн Эмират улсын тулаанчийг 5:0 харьцаагаар цэвэр яллаа.
- Эрэгтэйчүүдийн -75кг жинд О.Бямба-Эрдэнэ Иракын тулаанчийг 4:1 харьцаагаар яллаа.
Спорт мэдээ, мэдээллийн www.livetv.mn/sport суваг уламжлал ёсоор 10 хоногийн турш сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэхээс гадна тэмцээний мэдээ, мэдээллийг шуурхай хүргэн ажиллана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.