СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-25

🔴 LIVE: Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулж Гандантэгчинлэн хийдийн зүгээс 108 мод тарив

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулан Гандантэгчинлэн хийдийн зүгээс жил бүр 108 мод тарьдаг уламжлалтай. Өмнө нь Богд уулын амуудад мод тарьж байсан бол энэ удаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шинэ суулгацууд суулгалаа. 

Гандантэгчэнлин хийдийн олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд: 

-Өмнө нь бид Их, бага тэнгэр, Шажин хурахын амуудад мод тарьж байсан. Увс болон Өвөрхангай аймгийн хийдүүдээс ард иргэдийг уриалж мод тарьж байгаа сайхан мэдээ ирсэн. 

Мод тарих нь их буянтай ажил. Нэг мод тарих нь нэг насны буян. Нэжгээд мод тарих нь насан туршийн буян гэдэг. Есдүгээр Богд Монголд хоёр жил байх хугацаанд ҮЦХ байгуулагдаж байсан. Үүнд зориулж, есөн зүйлийн зарлиг буулгасны гол агуулга нь ус болон байгалийг хамгаалах юм. Есдүгээр Богдынхоо зарлигийг бид ёсчлон биелүүлж, Их дүйчэн өдөрт зориулан 108 мод суулгаж байна. Үүнийхээ арчилгааг мөн хариуцан ажиллана. 

Гэгээрлээр нэгдэж, ивээлээр бүтээе хэмээн сүсэгтэн олондоо уриалж байна. Их дүйчэн өдөр ард түмэн маань арван хар нүглийг тэвчиж, бурхан багшийн сургаалийг судалж, амьдралдаа дагаж мөрдөөсэй хэмээн хүсэж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.